Манай цахим хуудсанд тавтай морилно уу


“ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН УДИРДАХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАВ

“Дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн Түншүүдийн 8 дугаар уулзалтыг Монгол Улс 2018 онд Улаанбаатарт зохион байгуулах бөгөөд үүнтэй холбогдуулан Элчин сайд Ц.Жамбалдорж тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүдийг хүндэтгэн ЭСЯ дээр хүлээн авалт зохион байгуулав.
дэлгэрэнгүй

ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Австри дахь монгол иргэд, “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ хамтран “Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулах гэж байна.
дэлгэрэнгүй

“GIFFONI FILM FESTIVAL” КИНО НААДАМД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Жил бүр 100 мянган орчим үзэгч үзэж сонирхдог, дэлхийн хамгийн томоохонд тооцогддог хүүхдийн “Giffoni Film Festival” кино наадам энэ 7 сарын 16-22-ны өдрүүдэд уламжлал ёсоор Италийн Салерно хотноо болж өнгөрөв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТИЙН БҮЛГИЙН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн парламент дахь Итали, Монголын парламентийн бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдэд хүндэтгэлийн зоог барив.
дэлгэрэнгүй

НААДМЫН ӨДРҮҮДЭД ТУС ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АМАРНА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11, 12, 13, 14-нд тус Элчин сайдын яам амарна.
дэлгэрэнгүй

СОНГОГЧ ТАНЫГ ДАХИН САНАЛ ӨГӨХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг Элчин сайдын яамны байранд 2017 оны 7 дугаар сарын 04-ний Мягмар, 5-ны Лхагва гарагуудад 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авна.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ НАПОЛИ ХОТЫН ДОРНО ДАХИНЫ ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар 6 дугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочлов. Элчин сайд их сургуулийн проректор проф. Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Микеле Бернардини, тэнхимийн проф. Донателла Гуида нартай уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй