МОНГОЛ-ИТАЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАРИЛЦАА ИДЭВХЖИНЭ

Бүгд Найрамдах Итали Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Энцо Стефанини тэргүүтэй Италийн батлан хамгаалах, зэвсэгт хүчин, батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчид 7 дугаар сарын 06-ны өдрөөс гурав хоногийн турш Монголд ажлын айлчлал хийхээр ирээд байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ГРАССОТОЙ УУЛЗАВ

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассотой Төрийн ордонд уулзав.
дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлтэй харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа

Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч ноён Мичелли Виетти, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга ноён Нанзаддоржийн Лүндэндорж нар "Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Итали Улсын Шүүхийн дээд зөвлөл хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг" байгууллаа.
дэлгэрэнгүй

Монгол Улсад Итали Улсын элчин сайдын яам нээгдлээ

Итали Улсын Гадаад хэргийн сайд Паоло Жэнтилони нь АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм. Тэрээр өнөөдөр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамтаар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нээлтэд оролцов. Ёслолын ажиллагааны үеэр сайд Л.Пүрэвсүрэн, П.Жэнтилони нар нээлтийн тууз хайчлан, дурсгалын самбар дээр гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Ерөнхийлөгч Сержио Маттарелла танаа энэ 9 дүгээр сарын 26-ны өдөр Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслол Италийн Ерөнхийлөгчийн албан ёсны өргөө – “Куиринале” Ордонд болов.
дэлгэрэнгүй

“БРҮНЕЛЛО КУЧИНЕЛЛИ” КОМПАНИД БИЗНЕС УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 10 дугаар сарын 6-нд Монголын “Таван Богд” группын Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Италийн хамгийн том ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг болох “Брүнелло Кучинелли” компани-д зочлуулж, Гүйцэтгэх захирал Б.Кучинелли нартай бизнес уулзалт хийв.
дэлгэрэнгүй

хуудас : [1] 2 3 4 5 6 7 8 9 »