НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд уулзалт-ярилцлага хийв

Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилогдсон Элчин сайд Ц.Жамбалдортой танилцах, харилцан мэдээлэл солилцох, тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, цаашдын төлвийн талаарх уулзалт-ярилцлагыг 9 дүгээр сарын 30-нд тус байгууллагын төв байранд зохион байгуулав.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын дэргэд суух Байнгын Төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхий захирал Ж.Г.Де Сильвад гардуулах ёслол 10 дугаар сарын 12-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын Төв байранд болов.
дэлгэрэнгүй

АНХААРУУЛГА

Италийн төв хэсэгт 2016 оны 10 дугаар сарын 26-ны оройн 19.10 болон 21.18 цагт тус тус 5,5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт Италийн төв хэсгийн Умбриа мужийн Перужа хот, Ром болон хойд хэсгийн Венето муж хүртэл мэдрэгдсэн байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь өнгөрсөн 8 дугаар сарын 24-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн “афтершок” буюу газар хөдлөлтийн дараах чичиргээн мөн хэмээн сейсмологчид мэдэгдэж байгаа юм.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсаас НҮБ-ын Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан /ОУХААХС/-гийн дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр тохоон томилогдсон Итгэмжлэх Захидлаа тус байгууллагын Ерөнхийлөгч Канаёо Нванзе Танаа гардуулах ёслол 10 дугаар сарын 28-ны өдөр ОУХААХС-гийн Төв байранд болов. Тус арга хэмжээнд Ази, Номхон далайн хэлтсийн дарга хатагтай Х.Ким, түүний орлогч Найжел болон ЭСЯ-ны зөвлөх С.Даваадаш нар байлцав.
дэлгэрэнгүй

ХАРХОРИН, ТУРИН ХОТУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧИГ БАЙГУУЛАВ

Монголын эртний нийслэл хот Хархорин, Итали Улсын анхны нийслэл Турин хотын хооронд албан ёсны хамтын ажиллагаа тогтоох тухай баримт бичиг байгуулах арга хэмжээ 11 дүгээр сарын 9-ний өдөр Турин хотын Захиргаанд болов.

Хамтын ажиллагааны баримт бичигт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, Пимонте мужийн нийслэл Турин хотын Засаг дарга хатагтай Киара Апендино нар гарын үсэг зурав.

дэлгэрэнгүй

САЙД П.СЭРГЭЛЭН ИТАЛИД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол-Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн дарга П.Сэргэлэн энэ сарын 25-29-нд Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийв.
дэлгэрэнгүй

хуудас : «1 [2] 3 4 5 6 7 »