ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ САН МАРИНО УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Сан Марино Улсын Төрийн тэргүүн Марио Рикарди, Фабио Берарди нар Танаа энэ 2 дугаар сарын 16-ны өдөр Сан Марино Улсын Төрийн Ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.
дэлгэрэнгүй

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ДЭЛХИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГДЭВ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” /Global Consensus on Sustainable Livestock/-т Монгол Улс нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2 дугаар сарын 24-нд НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо. “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зурснаар Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.
дэлгэрэнгүй

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Танаа 3 дугаар сарын 23-нд Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслолын дараа Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар найрсаг ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар энэ 3 дугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийв. УИХ-ын гишүүд Итали улсын эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн салбарын бодлого, эрүүл мэндийн даатгалын систем, холбогдох хууль тогтоомжийн талаар танилцаж, туршлага судлав. солилцох үүднээс Италийн парламентын гишүүд, Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

СОНИРХОГЧДЫН ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА Б.БАЯРМААГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Сонирхогчдын шатрын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн энэ 4 дүгээр сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөв. 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцов. Монгол Улсаас 7 шатарчин оролцож, маш амжилттай тоглов.
дэлгэрэнгүй

“ДОРНО ДАХИН” ФЕСТИВАЛЬ РОМ ХОТОД БОЛЖ БАЙНА

Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжлэх Олон улсын “Дорно дахин” фестиваль /Festival dell’ Oriente/ үйл ажиллагаагаа эхэллээ.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 »