МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ.
- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай.
- Ром дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай газрын  www.monembrome.mnгэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /МАЯГТ ТАТАЖ АВАХ/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны байранд  өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 
дэлгэрэнгүй

САЙД П. СЭРГЭЛЭН РОМД АЖЛЫН УУЛЗАЛТУУД ХИЙВ

Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагын Дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн Түншүүдийн ээлжит хуралд оролцохоор Этиопийн нийслэл Аддис Абеба руу явах замдаа буюу 5- дугаар сарын 8-9 ны өдрүүдэд Ром хотноо ажлын уулзалтууд хийв.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ПАВИЛОН БИЕННАЛИД НЭЭГДЛЭЭ

Италийн эртний Венеци хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг орчин үеийн урлагийн бүтээлийн олон улсын Биеннали үзэсгэлэн 5 дугаар сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСЫН СОЁЛЫН ӨВ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ДЭД САЙД ДОРИНА БИАНКИТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Соёлын өв, аялал жуулчлалын яамны Дэд сайд Дорина Бианкитай тус яамны байранд уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

МАЖИОНЕ ХОТОД ЗОЧЛОВ

Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Умбриа мужаас сонгогдсон Сенатын гишүүн Валерия Кардинале-гийн урилгаар тус мужийн Мажионе хотод 5 дугаар сар 20-ны өдөр зочлов. Элчин сайдыг Мажионе хотын захирагч Жакомо Киодини угтан авч, хотын захиргааны төв байранд урьж, хотын депутатууд болон иргэдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх БНИУ-д оршин суугаа иргэдийн жагсаалттай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх БНИУ-д оршин суугаа иргэдийн жагсаалттай танилцана уу.

Иргэдийн жагсаалттай татаж үзэх /PDF/

Жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгөхийг хүсье.

дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 [5] 6 7 »