МОНГОЛЫН ТУХАЙ ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН РОМД НЭЭГДЛЭЭ

Италийн нэрт гэрэл зурагчин, яруу найрагч Паоло Соллаццо-гийн Монгол Улсын баруун таван аймгаар аялах үеэрээ авсан фото зургийн “MONGOLIA – Taccuino di Silenzi” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сар 21-ний өдөр Ром хотын Пигорини (Этнографийн) музейн үзэсгэлэнгийн танхимд болов.
дэлгэрэнгүй

“МОНГОЛЫН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ РОМЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Италийн нийслэл Ром хотод хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Festival della Diplomazia” наадамд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам 10 дугаар сарын 23-ны өдөр “Монголын цаг” арга хэмжээг Ромын төв Термини галт тэрэгний буудлын “Меркато Чентрале ди Рома”-гийн уулзалтын танхимд зохион байгуулж оролцлоо.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛС “ГАЗАР ДУНДЫН ТЭНГИСИЙН АРХЕОЛОГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СОЛИЛЦОО” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Италийн Пестиум хотноо 10 дугаар сарын 26-29-нд 20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Газар дундын тэнгисийн археологийн аялал жуулчлалын солилцоо” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс анх удаагаа оролцлоо.
дэлгэрэнгүй

РОМ ХОТОД “МАРКО ПОЛО ЦОМ 2017” ГОЛЬФЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛОВ

Италийн нийслэл Ром хотын “Марко Симоне” гольфын талбайд энэ 11 дүгээр сарын 9-нд “Марко Поло Цом 2017” нэртэй Монгол, Италийн гольфчдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсын Элчин сайдын яам санаачлан анх удаа амжилттай зохион байгуулав.
дэлгэрэнгүй

ИТАЛИ ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Далайн захиргаа, Бүгд Найрамдах Итали Улсын Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргаа хооронд далайн тээвэр, боомт ашиглалт болон ложистикийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Италийн Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргааны Ерөнхийлөгч Паоло Эмилио Сигнорини нар энэ 12 дугаар сарын 6-ны өдөр Женова хотод гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

хуудас : «1 2 3 4 5 6 7 [8] 9 »