ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО

Австри дахь монгол иргэд, “Монголын төлөө зүрх бүхэнд” ТББ хамтран “Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн”-ийг зохион байгуулах гэж байна.
Энэхүү тэмцээн 2017 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Вена хотноо болох бөгөөд БНИУ-д сурч байгаа оюутан залуус, ажиллаж амьдарч байгаа иргэд та бүхэн өргөнөөр оролцох боломжтой.
Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнэтэй nnomun@mongoliansabroad.org и-мэйл хаягаар холбогдож болно.
БНИУ, РОМ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ