“ДЭЛХИЙН ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН УДИРДАХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВАВ

“Дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн Удирдах хорооны /GASL Guiding Group Meeting/ ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 19-20-ны өдөр НҮБ-ын ХХААБ-ын байранд болж өнгөрөв.
“Дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр”-ийн Түншүүдийн 8 дугаар уулзалтыг Монгол Улс 2018 онд Улаанбаатарт зохион байгуулах бөгөөд үүнтэй холбогдуулан Элчин сайд Ц.Жамбалдорж тус хөтөлбөрийн Удирдах хорооны гишүүдийг хүндэтгэн ЭСЯ дээр хүлээн авалт зохион байгуулав.<br><br>
Тус арга хэмжээг Элчин сайд Ц.Жамбалдорж нээж, Монгол Улсын тухай тухай дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Түүнчлэн Италийн угсаатны антропологич Франческа Люльи Монголын нүүдлийн мал аж ахуйн өнөөгийн байдлын талаар лекц уншив.
Энэхүү арга хэмжээнд Удирдах хорооны гишүүд болон НҮБ-ын ХХААБ-ын холбогдох албан тушаалтнууд, нийт 50 орчим хүн оролцов.