ИТАЛИ ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.

Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдана.

“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дээрх цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Гадаад харилцааны яам дэмжин, хамтран ажиллаж байна.