МОНГОЛ-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА

Улс төрийн харилцаа

Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
- Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1993 онд,
- Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт 1995 онд,
- Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 онд,
- Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг 1998 онд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд,
- СЭЗ-ийн дэд сайд 2002 онд,
- УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2003 онд
- Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 2006 онд,
- ГХ-ны сайд Г.Занданшатар 2010 онд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд,
- ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нар 2015 онд Итали Улсад тус тус айлчилсан.

- Италийн талаас Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Фабрис 2000 онд,
- Гадаад хэргийн дэд сайд М.Бонивер 2003 онд,
- ГХЯ-ны ТНБД Ж.Вернетти 2007 онд,
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо 2010 онд,
- Эдийн засгийн хөгжлийн сайд, Итали-Монголын ЗГХХК-ын италийн хэсгийн дарга П.Романи 2011 онд
- Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо 2016 онд
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр Монгол Улсад тус тус айлчилсан.
- Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн дарга одоогоор томилогдоогүй байгаа.
- Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Италийн хэсгийн даргаар , Эдийн засгийн хөгжлийн сайд К.Календа ажилладаг.

УИХ дахь Монгол, Италийн Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн А.Ундраа ажиллаж байна.

-“БНМАУ, БН Итали Улсын хооронд соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр” 1973,
-“Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр” 1992,
-“Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр” 1993,
-“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн Газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1993,
-“Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1994,
-“Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, БН Итали Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол” 2007,
-“Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар БН Итали Улсын-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1996,
-“Соёл, боловсрол, Шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын протокол” 2000,
-“Монгол Улсын Засгийн газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Эх Нялхсын эрүүл мэндийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээр” 2007,
-“Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” 2014
-“Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2016