МОНГОЛ-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА


Худалдаа, эдийн засаг, Боловсролын харилцаа

Хөрөнгө оруулалт:

2015 оны байдлаар нийт 54 компани 31,2 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Голлон хөрөнгө оруулсан салбар: худалдаа, нийтийн хоол, малын гаралтай түүхий эд боловсруулалт.

Худалдааны эргэлт

Экспорт 2015 онд 43,4 сая ам.доллар
Импорт 2015 онд 33,3 сая ам.доллар байв.

Худалдааны бүтэц

Экспорт - Боловсруулсан арьс, шир, савхин эдлэл
Импорт - Хүнсний бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний зарим бараа

Зээл, тусламжийн хэмжээ, шиглаж буй салбар:

1990 оноос хойш Италийн Засгийн газар манайд 7.2 сая.ам долларын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Итали Улсын Засгийн газар хоорондын “Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах” 5,16 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Итали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Риккардо Сэсса нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын “Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг УИХ-ын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар соёрхон баталж манай тал 3 удаа тендер зарласан боловч өнөөг хүртэл шалгарсан компаниудыг Италийн тал  хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас энэхүү төсөл хэрэгжих боломжгүй байсаар ирлээ. 

Иргэд харилцан зорчих нөхцөл:

Дипломат паспорттай иргэд 90 хоног харилцан визгүй зорчино.

Италид оршин сууж буй монгол иргэдийн тоо:

200