ЭЛЧИН САЙД ЦЭРЭНДОРЖИЙН ЖАМБАЛДОРЖ

 1960 оны 6 дугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Эхнэр, хүү, охинтой.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1985-1993 Монгол Улсын Гадаад хэргийн яамны Хэвлэл, мэдээллийн хэлтэст атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга

1993-1997
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга        

1997-1998 Гадаад харилцааны яамны Улс төрийн хоёрдугаар газарт ахлах мэргэжилтэн 

1999-2000 ГХЯ-ны Мэдээлэл, мониторингийн газрын Дэд захирал 

2000-2001 ГХЯ-ны Европ, Ойрхи Дорнод, Африкийн газрын Дэд захирал   

2001-2005 Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх, ЭСЯ-ны Дэд тэргүүн 

2005 оны 7-10 сар ГХЯ-ны Европын газрын Захирал 

2005-2007 ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын Захирал

2008 оны 1-10 сар
Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх 

2008-2012 Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд 

2012-2013 Гадаад хэргийн яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд   

2013-2014 Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгч   

2014.09-2015.01 ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, Олон улсын хамтын ажиллагааны сангийн Нарийн бичгийн дарга

2015-2016
ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны сангийн хэлтсийн дарга 

2016 оны 7 сараас Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд 

 

БОЛОВСРОЛ:

1978-1979 Монгол Улсын их сургууль

1979-1985 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль

1990 Их Британийн Лийдсийн Их сургууль 

1998-1999 Их Британийн Уэсминстерийн Их сургуулийн Лондонгийн Дипломат академийн магистрантурт суралцаж дүүргэсэн 

Орос, англи хэлтэй